Хонконгийн “Asia Times”-д Монгол Улсад болж буй эсэргүүцлийн жагсаалаас өнгөт хувьсгалын шинж тэмдэг ажиглагдаж байгаа бөгөөд их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн энэхүү үйл явцыг өрдөж байж болзошгүй гэх агуулга бүхий нийтлэл хэвлэгдсэн байна.Азийн улс орнуудын улс төр, эдийн засгийн талаар дагнан бичдэг “Asia Times” хэвлэл нь бүс нутгийн хэмжээнд хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн, алдартай хэвлэлүүдийн нэгд тооцогддог.Тэгвэл Монгол Улсын талаарх уг нийтлэлд Орос-Украины дайн сунчирж, барууны ертөнцтэй хийх манай хөрш орнуудын харилцаа хурцадсанаар манай улс гадаад харилцааны хувьд тун эмзэг байдалд орсон. Минскийн хэлэлцээрийг тодорхойлсон Ангела Меркелийн мэдэгдлийн дараагаар барууны орнуудад итгэх ОХУ-ын итгэл бүрмөсөн үгүй болсон. Эсрэг талд, АНУ болон Европын холбоо дэлхийн улс орнуудыг Москвагийн эсрэг турхирч байгаа нь ОХУ-ын хөрш орнуудыг их гүрнүүдийн сөргөлдөөний талбар болгон хувиргаад байгаа урьдач нөхцөлүүдийг дурдсан юм.Тухайлбал, манай хойд хөрш Азербайжан болон Армений хилийн маргааны асуудалд гол зуучлагч, энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэтэл Европын холбоо Нагорно-Карабахын зөрчилд энхийг сахиулж ирсэн ОХУ-ын монополь байдлыг сорих болсон.Нөгөө талд, Казахстан ОХУ-аас хамааралтай байдлаа өөрчлөхийг зорьж, барууны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн олон талт гадаад бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн, Казахстаны элитүүд дунд барууны талын ашиг сонирхлын бүлэглэлүүд аль хэдийн бий болсон. Улмаар Москва Казахстан дахь нөлөөгөө Хятад болон барууны орнуудад алдаж эхэлсэн.