“The Diplomat” сэтгүүлд хэвлэгдсэн Азийн судалгааны хүрээлэнгийн судлаач Елена Гордилло Фуэртесын Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөлөө, утааг бууруулах урт хугацааны бодит шийдлийн талаар өгүүлсэн нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.Монгол Улсын хүн амын тал хувь нь буюу 1.5 сая хүн нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Харьцангуй цөөн хүн амтай ч энэ хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгд тооцогддог. Энэ өвөл ч мөн адил тийм л байна.Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 169 болж, агаар дахь нарийн тоосонцор “PM2.5”-ын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин өндөр буюу хүний “эрүүл мэндэд хортой” түвшинд байв. Тэгвэл нийслэлийн агаарын чанар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл найман өдрийн турш хүний “эрүүл мэндэд хортой” түвшинг заав.Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Өвлийн улиралд цаг агаар ихэвчлэн цельсийн -20 хэмээс доош байдаг. Нийслэлийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тэдгээрийн ихэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд бөгөөд гэр хорооллын дулааны сүлжээнд холбогдоогүй айлууд нүүрс түлж, гэрээ дулаацуулдаг нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан болдог.Дээр нь, Улаанбаатар хот Туул голын эрэг дагуух Богд уулын хөндийд нам доор газар оршдог. Хотын энэхүү газарзүйн тогтоц нь хотын дээгүүр дулааны урвуу давхарга үүсгэж, утаа агаарын бохирдлыг тогтоон барьдаг.