Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол өнөөдөр болно. Сонсгол энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд МҮОНТ-ээр шууд дамжуулах юм. Түүнчлэн, хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6-10, гурав дахь сонсголыг гуравдугаар сарын 13-17-нд зохион байгуулна. Энэхүү сонсголоор нотлох баримтыг дэлгэцэд харуулан гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Б.Энхбаяр “Сонсголоор олон асуудал нотлох баримттайгаар ил болно. Иргэд пүү паа болох нь ойлгомжтой. Ард түмний төлөөллийн дээд байгууллага хулгайг нотлох, илчлэх, эвлэрэхгүй байхад манлайлж ажиллах үүрэг хүлээсэн. Нотлох баримтыг шинжлэх сонсголоор шууд асуулт хариулт, зарим талаар мөрдөн шалгалт, байцаалтын нотлох баримтыг дэлгэцэд үзүүлж, асуух байдлаар үргэлжилнэ. Танхимд шууд дамжуулалтын дөрвөн камер байршуулна. Гэрчээр асуугдаж байгаа асуулт нь хууль хяналтын байгууллага, шүүх дээр нотлох баримт гэж үнэлэгдэх учраас асуугдаж байгаа хүний өөрийгөө өмгөөлөх эрхийг хангах шаардлага бий. Тэр утгаараа тухай мэдүүлэгт саад болохгүй байх, нөлөөлөл учруулахгүй байх, хараат бусаар орох нөхцөлийг тооцоолон хязгаарлалт хийсэн